АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдлаа


5 жил

АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан,  Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцно гэсэн  мэдээлэл байна. Тэднийг Ерөнхий сайдыг авч үлдэхээр кноп дарсан нь намын дүрмээ зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 4.3.1 дэх заалт, тавдугаар бүлгийн 5.15.1, 5.15.9.3 дахь заалт зургаадугаар бүлгийн 6.2.4, 6.2.6 дах заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнээс тодруулахад тэрбээр “Үндсэн дүрмийн хороо одоо хуралдаж байна. Үндсэн дүрмийн хороогоор тэднийг намын Үндсэн дүрмээ зөрчсөн гэж үзээд тогтоол гаргачихвал улс төрийн хариуцлага тооцно. Хэрэв  үндсэн дүрэм зөрчөөгүй гэвэл хариуцлага тооцохгүй.  Одоогоор шийдвэр гараагүй байна” гэлээ.

Түүнчлэн тус хорооны хуралдаанаар Лхагва гаригт болох Их хурлын бэлтгэл ажлын талаараа ярилцах юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bold [73.189.4.xxx] 5 жил
Өөрсдийгөө булшлах юм хийгээд л АН , 2020 оны сонгуулиа холыг харж ажилмаар юм. Энэ 3 ын зөв гэдгийг ард түмэн хэлээд өгөх байхаа . Энэ эрдэнэ одоо юуч билээ