О.Баасанхүү: С.Жавхлангийн хэлдгээр та нар сайхан алалцаад өг, булхайгаа дэлгэ


5 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж үг хэлсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ямартай ч гоё байна аа. С.Жавхлангийн хэлдгээр сайхан алалц бие биенийхээ булхайг дэлгэ. Яасан, яасан ч гэнэ үү. Аливаа хулгай, дээрэм гэх мэт зүйлийг багаас нь засч явах хэрэгтэй. Дээхэн үед "Элсний 13" гэж байсан бол одоо "ЖДҮ-гийн 13" гэсэн хулгай гарч ирээд байна л даа. У.Хүрэлсүх сайдыг би ах шиг ээ санадаг. Гэхдээ ганц зүйл гуйсан. Энэ хэдэн ЖДҮ-чин сайдаа солиод өг гэдгийг. Гэтэл намын даргын ажлаа хийгээд Ерөнхий сайдын ажлаа хийхгүй байна. Танай намын ажил парламентад ямар хамаа байна аа. Тиймээс ахыгаа намын даргын ажлаа хийж, Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өг гэж хэлээд байгаа юм" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү