Өнөөдөр болох үйл явдлын тойм


5 жил

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах “Career Expo” арга хэмжээ болно.

- “Туушин” зочид буудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол улсад суугаа Элчин сайд нартай уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг танилцуулна. 

- Хил хамгаалах ерөнхий газарт “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ. Утас:99070054

-“Улаанбаатар” зочид буудалд “Аялал жуулчлалын судалгаа 2018” эрдэм шинжилгээний хурал болно

09.30 цагт  Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "М.Энхболдын дарангуйллыг зогсооё" сэдвээр мэдээлэл хийнэ.

- Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

- “Blue Sky” зочид буудалд “Солонгосын хойг дахь энхийн үйл явц, түүний хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг болно. Утас: 91992490

10.00 цагт Монголбанкны “В” байранд “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР- 2018” аяны үр дүн, онол практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас:99097030, 88118801

- “Централ Тауэр”-ын 17 давхарт Улаанбаатар хотын “Ногоон Хотын Хөгжлийн Төлөвлөгөө (НХХТ)” төслийн нээлт болно.

-“Туушин” зочид буудалд БНСУ-ын тусламжаар "Эрудит институт" ТББ-ын хэрэгжүүлэх “Ухаалаг хүлэмж байгуулах” төслийн нээлт болно. 

-10.00 цагт НИТХ-ын “Аз жаргалтай хороо” хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

10.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. 

11.00 цагт “Новотел” зочид буудалд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

- ЭМЯ-нд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.

- Драгон төвд хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно. 

-Улсын их дэлгүүрийн “Номин” супермаркетад ХХААХҮЯ, "Хөдөө аж ахуйн бирж" компаниас зохион байгуулж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд эрүүл мэндийн шинжилгээтэй, гарал үүсэл нь тодорхой махны худалдааны нээлт болно. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газын байрнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Олон улсын өдрийн хүрээнд "Танд баярлалаа" талархлалын цуваа хөдөлнө. 

-Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НИТХ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Богд хааны ордон музейд "МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ИХ ХАТАН" үзэсгэлэнгийн нээлт болно.

13.30 цагт Ерөнхий боловсролын 67 дугаар сургуульд сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цүнхний цацруулагчтай уут бэлэглэх арга хэмжээ болно. 

17.00 цагт “Маршал” галерейд зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нарын “Эс...” үзэсгэлэнгийн нээлт болно. 

17.30 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт "Гадаадад магистрт суралцахад бэлтгэх гарын авлага" номын нээлт болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү