МУИС, АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг түр хойшлуулжээ


5 жил

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ өөрийн салбарт түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа МУИС, АШУҮИС, Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль, Ховд, Дорнод зэрэг их сургуулийн болон зарим ерөнхий боловсролын лаборатори сургуулийн  захирал зэрэг нийт 28 удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах зарыг өнгөрсөн есдүгээр сард Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан олон нийтэд түгээсэн.

Дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад шаардлага хангасан хүн бүр өрсөлдөх боломжтой бөгөөд  аравдугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулах тов гараад байсан юм. 

Төрийн албаны зөвлөл шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан хүнийг захиалга өгсөн яаманд санал болгодог хуулийн зохицуулалттай. Гэвч сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн БСШУСЯ дахь Төрийн албаны салбар зөвлөл шалгалт авахаас гурав хоногийн өмнө "Сонгон шалгаруулалтыг түр хугацаагаар хойшлуулъя" гэсэн санал гаргасан учир дээрх шалгалтыг хойшлуулжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү