Банк хооронд 3 сая төгрөгийн гүйлгээг шуурхай шилжүүлдэг боллоо


5 жил

Монголбанкнаас мэдээлж байгаагаар, өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ ямарч хүлээлтгүй шилждэг болж байна. Өөрөөр хэлбэл,  өмнө нь банк хоорондын гүйлгээ нэг сая төгрөг дотор хүлээлтгүй хийгдэж, харин нэг сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 2-3 цагийн хүлээлттэйгээр шилждэг байсан юм.

Түүнчлэн 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан бол өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ хийхэд ямар нэгэн хүлээлтгүйгээр дансанд мөнгө шууд орохоор зохицуулжээ.

Банк хоорондын гүйлгээг давхар Монголбанк хяналт тавьж ажилладаг ч гурван сая төгрөгийн гүйлгээг 3-4 секундын хугацаанд хянаж, гүйлгээ богино хугацаанд хийх боломжтой юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү