Засгийн газрыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ


5 жил

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн өнгөрөгч даваа гарагт /2018.11.19/ Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай байдаг. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр /2018.11.23/ 16:00 цагаас зарлаад байсан ч ирц бүрдэхгүй байна.

Ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан байнгын хорооны хуралдааныг ирэх долоо хоногийн мягмар гараг /2018.11.27/ хүртэл хойшлуулав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 19 гишүүн харьяалагддаг ба үүнээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй найман гишүүн багтдаг аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү