Б.Амархүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа


5 жил

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгалаа. 

Харин түүний менежер Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулжээ. 

Уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Гандаваагийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 103 хоногийг нэмж нэгтгэн нийт 133 хоногийн хорих ялаар шийтгэсэн байна. 


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү