Нэрт удирдаач Н.Бүтэнбаяр таалал төгсжээ


5 жил

Нэрт удирдаач, улсын Филармонийн уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн  Намсрайжавын Бүтэнбаяр хүнд өвчний улмаас  өнөөдөр  таалал төгсжээ. Тэрбээр, 1951 онд Улаанбаатар хотод төрж, 1964 онд ХБДС, 1972 онд Ленинград хотын Хөгжмийн дунд сургууль, 1977 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг эрдүү хийлч мэргэжлээр, 1990 онд симфони удирдаачийн мэргэжлээр төгсөн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм.  Тэр цаг мөчөөс эхлэн Монголын урлаг соёлын салбар тэр дундаа Монгол Улсын Филармонид тасралтгүй 28 жил ажиллахдаа өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц арга барил, орон зайгаа тод дархлан бий болгож чадсан үе залгамжилсан нэрт удирдаач, авьяаслаг зохион байгуулагч, чадварлаг сурган хүмүүжүүлэгч байсан юм.

Түүнчлэн дэлхийн болон Монголынхоо хөгжмийн урлагийг сурталчлан таниулж, хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү