Нийтийн тээврийн үйлчилгээ саатахгүй гэлээ


5 жил

Ирэх даваа гаригаас буюу энэ сарын 26-нд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг зарим автобус компани ажил хаяхаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Мөн дизель түлшний үнэ нэмэгдэж,  литр нь 2930 төгрөгт хүрсэн учраас тээврийн зардлын алдагдал өссөн хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл автобус компаниуд тэг зогсолт хийх асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатараас тодруулахад, “Нийтийн тээврийн түлшний алдагдлын тооцоог хийж байна. мэдээлэл хийсэн байгууллагуудын хүмүүстэй уулзсан.  Ирэх даваа гаригт  нийтийн тээврийн үйлчилгээ саатахгүй, хэвийн  үргэлжилнэ. Системийн хэмжээнд хувийн болон улсын компаниудын алдагдал 7.2 тэрбумд хүрсэн тооцоо урьдчилсан байдлаар гарсан. Алдагдлыг эцсийн байдлаар тооцоод удирдлагуудад танилцуулна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү