МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ


5 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр хэлэлцэх ёстой байсан. Харин  Ерөнхийлөгчийн зүгээс хоригтоо тодотгол хийж оруулж ирснээс үүдэн хойшилсон билээ. Тиймээс УИХ-ын МАН-ын бүлгээр хэлэлцэх  шаардлагатай гэж үзэн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэг өдрийн завсарлага авсан.

Уг асуудлаар өнөөдөр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэж чадвал Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороод хуралдсанаар үдээс хойших чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Одоогоор МАН-ын бүлэг хэдэн цагаас хуралдах нь тодорхой бус байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү