М.Энхболд: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг бүтэн цаг хүлээж байна


5 жил

Хуваарийн дагуу өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдах ёстой. Гэвч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан одоо болтол эхлээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд хуралдаа ирэхийг анхаарууллаа. Тэрбээр "35 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Бусад нь хуралдаа орж ирэх хэрэгтэй байна. Бүтэн цаг хүлээлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хуралдаа орж ирж сайд нараа хуралд нь суулга. Орж ирчихээд картаа хийж ирцээ бүртгүүлээгүй хүмүүс ирцээ бүртгүүл" гэв. 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү