Хятадууд жолооч нараас ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУС авчээ


5 жил

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор хил гарсан нүүрс тээврийн автомашины жолооч нараас хятад иргэд эмнэлгийн бус орчинд цус авсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, гурав хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Гашуунсухайт боомтоор хорин машин нэвтэрсэн гэх ба эдгээр машины жолооч нарыг БНХАУ-ын талын албаны хүн нэг өрөөнд орохыг хүссэн байна. Улмаар жолооч нарын даралтыг үзсэний дараа зүү тариур гаргаж ирэн их хэмжээний цус авчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, цус авсан хүмүүс нь эмнэлгийн ажилтан байгаагүй гэх ба ямар зорилгоор авч байгаагаа тайлбарлаагүй байна. Түүнчлэн жолооч нараас авсан цус нь эмнэлгийн шинжилгээнд өгдөг цуснаас их хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед орчуулагч хэлмэрч байгаагүй учраас ямар шалтгаанаар  цус авсан талаар жолооч нар ямар ч мэдээлэлгүй байгаа аж. 

Эх сурвалж: Zindaa.mn

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү