Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна


5 жил

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.

2018 оны 11 дүгээр сарын 21-ний 20 цагаас 11 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү