Дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөллөө


5 жил

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЖДҮХС-гаас  өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл авсан нэр бүхий дөрвөн албан тушаалтанг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар хамаарах асуудлынхаа хүрээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Харин тэдний оронд үүрэг гүйцэтгэгчийг  тус хуралдаанаас томилоогүй юм. Дашрамд мэдээлэхэд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал чиг үүргийнхээ хүрээнд ТӨБЗГ-т хамаарах аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү