"Нэхүүл"-үүд мөнгөний төлөө тэмцээгүй гэв


5 жил

“Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнөөс өнөөдөр сэтнүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн ямар нэг нам, албан тушаалтны даалгавар, санхүүжилтээр ажилладаггүй гэдгээ хэлж, зорилгодоо хүртлээ зогсолтгүй явахаа мэдэгдлээ. Мөн тэд арваннэгдүгээр сарын 14-16-н хүртэл зөвшөөрлийн дагуу Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Жагсаалын дөрөв дэх өдрөөс суулт хийх зөвшөөрөл өгөөгүй мөн зохион байгуулалттай арга хэмжээ явуулж байна гэж үзсэн болохоор хэвлэлийн бага хурал зарлахад хүргэсэн гэлээ.

Тус хөдөлгөөнийхөн залуусыг сэрэх цаг болсныг хэлж байна. “Өнөөдөр хийхгүй бол оройтлоо. Эх орыхоо төлөө дуугарч, залуус нэгдэхгүй бол болохгүй. Бид ирээдүйн төлөө санаа нэгдсэн. Хэн нь ч мөнгөний төлөө энд зогсоогүй. Биднийг мохоох гэж энэ хөдөлгөөний тэрнийх, энэ улс төрчийнх гэж буруу ташаа ойлголт төрүүлэх маягаар гүтгэж байгаа” гэдгийг онцолсон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү