Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хаалаа


5 жил

ЗТХЯ болон АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод шуурхай зохицуулалт хийж байна. Тус боомтын чиглэлд үүсээд байгаа нүүрс тээврийн цуваа, оочер дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулахаар болсон аж.

Мөн Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг 2 эгнээгээр явуулахаар зохион байгуулжээ.

Ингэснээр урсгал сөрж аваар осол гарах зэргээс сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа оочер үүсгэхгүйгээр шуурхай зохицуулалт хийж байгаа юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү