"Ногоон гэрэл цагаан шугам-2018"-ийн шилдгүүд тодров


5 жил

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 209 хүүхэд, багачууд оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэмцээнд нийлбэр дүнгээр Шавь цогцолбор сургууль тэргүүлсэн бол 21 дүгээр сургуулийн баг удаалжээ. Харин гутгаар байрыг 84 дүгээр сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна.

Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’ тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү