Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна


5 жил

Арваннэгдүгээр сарын 26-н буюу ирэх даваа гарагт Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна. 

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзсэн байдаг.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасанчлан Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна хэмээн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганаар нэмж оруулсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү