Ж.Мөнхбат: МАН-ын маргаан саяхан үүссэн зүйл биш


5 жил

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Миний зөвлөхийн биед халдсан асуудал гарсан. Хэвлэлээр бараг намайг өөрөө зохион байгуулж, зөвлөхийнхөө биед халдаж, улстөрийн шоу хийж байна гэж бичиж байна. Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан шиг үйлдэл Ж.Мөнхбат гаргаж байна гэж байна. Би ямар нэгэн улстөрийн зарчмын байр суурь итгэл үнэмшлийг хэнээс ч айхгүй хэлж, хийдэг. Тиймээс би ийм зүйл хийхийн тулд зөвлөхийнхөө толгойг турбагаар цохиод зогсож байх ёс суртахуунтай хүн биш. Хүний алтан ам, эрүүл мэнд гэдэг чухал асуудал яригдаж байна. Үүнийг улстөрийн анхааруулга өгч байгаа дохио биш байгаа гэж харж байгаа. Гэхдээ баталгаагүй зүйл учраас хамаагүй хардаж болохгүй байх. Гэхдээ энэ асуудлыг хуулийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын даргад халдлагын асуудалтай холбоотойгоор албан тоот хүргүүлсэн. Ингэхдээ миний гэр бүл миний бие, миний хамтран зүтгэгчдэд цаашдаа эрсдэл гарч болзошгүй байна. Тиймээс сэргийлж өгнө үү гэх албан тоот өгсөн. 

УИХ-ын чуулганы танхимд би нэлээн хатуу байр суурийг илэрхийлсэн. Засгийн газрыг огцор, гэж хэлсэн. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан. Мөн УИХ-ыг тараах асуудлыг ярьсан. Энэ бүхэнтэй холбоотой байж болзошгүй гэж бодож байна. Гэхдээ яг баталгаатай биш. Зүгээр л хардлага. Би өнгөрсөн бямба гарагийн чуулганы хуралдаанд УИХ-ыг тараах тухай ярьсан. Өнөөдрөөс өөрийнхөө албан баланкан дээр гарын үсэг цуглуулна. Зарим нэг гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурна гэсэн.

Өчигдөр Ерөнхий сайд намын байранд залуучууд дуудаж жагсаал цуглаан байгуулах тухай ярьсан байна. Ингэж болохгүй" гэв. Мөн намын хоорондох маргаан саяхнаас эхэлсэн юм биш. Бүлгийн дарга Д.Хаянхярвааг намаа бутаргасан гэсэн сонин үндэслэлээр огцруулсан. Үүнтэй санал нийлэхгүй. Аль өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэс л ан цав гарч эхэлсэн. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү