850 сурагч иргэний андгайгаа өргөнө


5 жил

Монголын залуучуудын холбооноос  Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг ирэх Даваа гарагт буюу 26-ны өдөр орон даяар 16 дахь жилдээ Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулахаар болжээ. Уг ёслолын үйл ажиллагаа нь Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог.

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор  андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү