МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Тогтохсүрэн гишүүнийг бүлгийн даргад нэр дэвшүүлжээ


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл сая Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байсан юм. Гэвч Удирдах зөвлөл ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Д.Тогтохсүрэн гишүүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Бүлгийн даргад нэр дэвшигчийг намын бүлгийн хурлаараа хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. Сонгогдсон тохиолдолд УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар бүрэн эрхээ хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалттай. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү