Бид уучлахгүй: Хулгайч Төрийн ордонд бус шоронд байх ёстой


5 жил

Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд нэгдэн "Бид уучлахгүй” сошиал жагсаалыг эхлүүлжээ.

ЖДҮ-ийн зээлтэй нэг холбогдоод буй УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудад ёс зүй, улс төр, хуулийн хариуцлагыг хүлээлгэхийг шаардаж уг жагсаалыг эхлүүлээд байгаа юм.

Сошиал жагсаалыг санаачлагчид “Хулгайч нарын хулгай хийж байгааг харсаар байж, дуугүй өнгөрвөл бид хулгайч нараас ялгаагүй болно. Бид дуугүй байж чадсангүй. Тиймээс "Бид Уучлахгүй" сошиал жагсаалыг үүгээр эхлүүлж байна. Бид уучлахгүй олон шалтгаан байна. Эдгээр хүн Монгол Улсаас ажлын байр, экспортын орлого, эдийн өсөлт, цаг хугацаа, хамгийн багадаа мянгаад хүн амьдралаа залгуулах нөхцөл зэрэг олон боломжуудыг биднээс хулгайлсан. Хулгайч Төрийн ордонд биш шоронд байх ёстой. Татвар төлөгчид бид та нарыг тэжээж чадахгүй” гэжээ.

Сошиал жагсаал буюу эсэргүүцэлд Турк Улсын Измир хотод сурч буй Монгол оюутнууд, санхүүч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар гээд олон хүн нэгдсээр байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү