Зөрчлийн хуулийг эсэргүүцэн нүцгэн жагсав


5 жил

Сүхбаатарын талбайд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тав хоногийн жагсаал үргэлжилж буй. Тэгвэл өнөөдөр жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болсон нүцгэн эр хүйтэн жаврыг үл ажран  Зөрчлийн хуулийг эсэргүүцэн жагслаа. Тэрбээр “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийг яаралтай залруулах арга хэмжээ ав” гэсэн лоозон барьсаар Сүхбаатарын талбайг тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд ТҮЦ худалдаа эрхлэгчдийг төлөөлж нүцгэн иргэн жагсаж байсан билээ. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийг нүүлгэх болсноос ийм шийдвэр гаргаж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү