Ч.Санжаадамба аварга хоёр удаа түрүүлжээ


1 долоо хоног

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн баридпаан ирэх пүрэв гаригт (2018.11.08) “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах аж..

2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлжээ. Мөн улсын аварга С.Мөнхбат 2013-2014 онд, улсын гарьд Э.Даш 2016-2017 онуудад дараалан үзүүр булаалджээ. Өнгөрсөн онд улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж байв.

“Буянт-Ухаа” ордонд болох бөхийн барилдааны тасалбарыг өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд худалдаалагдана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү