Өнөөдөр болох үйл явдал


5 жил

09:00 цагт "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган Корпорэйт Конвеншн төвд эхэлнэ.Үндэсний чуулганд салбарын эрдэмтэн, судлаачид оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ. 

09.30 цагт хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга Туушин зочин буудлын Соёмбо танхимд болно.

10:00 цагт “XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МҮЭХ-ны төв байранд болно.

11:00 цагт Санхүүгийн зохицуулах хороо "Cанхүүгийн салбарын 2018 оны гуравдугаар улирлын тойм болон цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

-Үндэсний мэдээллийн төвд “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжийн нээлт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд болно.

14:00 цагт Амьд ертөнцийн цуврал Хүрээлэн нэвтрүүлгээс " Говийн 5 гайхамшиг" шинэ төслийнхөө нээлтийг Novotel зочид буудалд хийнэ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү