“Өргөө” амаржих газрын гадна зам талбайг тохижуулав


5 жил

Нийслэлийн удирдлагууд энэ сарын 27-нд “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дагуу 2017 онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн. Тэгвэл энэ онд нийт зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сард “Амгалан” амаржих газар, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулаторийн гадна зам, талбайг тохижуулсан юм.

Жилд 12 мянган эх амарждаг, 30 гаруй мянган эмэгтэйчүүдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн “Өргөө” амаржих газрын хувьд амаржсан эхчүүд болон эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, эх, нярайг эргэхээр ирсэн ар гэрийнхний хувьд гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон 150 авто зогсоол зэргийг шийдэж өгснөөр ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү