“ХҮНИЙ ЦААНА” киноны нээлт өнөөдөр болно


5 жил

“Этик” продакшны анхны бүтээл “Хүний цаана” уран сайхны киноны албан ёсны нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр 17:00 цагаас Тэнгис кино теарт болно. 

Тус бүтээл нь “Этик” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд та, би, чи бид бүгдээрээ өөрийнхөө болон үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ төлөө яг одоо хөдөлмөрлөж эхэл гэсэн санааг үзэгчиддээ хүргэхийг зорьжээ. Мөн уг бүтээл дээр гарах хоёр залуу эх орон, ээж аав гээд хайртай бүхнийхээ төлөө тэмцэж байгаа талаар өгүүлэх бөгөөд цаашлаад эх орноо хайрлах гэдэг нь энгийн нэгэн жижиг үйлдлээс эхэлдэг гэдгийг утга агуулгыг багтаах аж. 

Зохиолыг “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Г.Даваазул, Г.Золзаяа нар хамтарч бичсэн бол найруулагчаар мөн Г.Даваазул ажиллажээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү