Топ модель О.Уянга UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ


5 жил

"Гоёл-2016” наадмын топ модель О.Уянга загварын тайзнаас олонд танил болсон ч түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн тэрбээр  мэргэжлээрээ тэр бүр ажиллаагүй ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг байжээ.

Тэгвэл түүний мөрөөдөл биелэж энэ сарын 22-ний өдрөөс эхлэн  UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ. Өнөөдөр  UBS  телевизийн мэдээллийн шууд хөтөлбөрийн эфирт амжилттай гарсан эхний өдөр. Ямар сайхан мэдрэмж вэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний хувьд ихэр охидын ээж болсноосоо хойш загварын карьертаа улам  илүү анхаарч байсан бол одоо мэргэжлийнхээ салбарт хүч үзэхээр ийн шийджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү