Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүд чууллаа


5 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны V чуулган өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Чуулганд нийт 210 төлөөлөгч оролцсон бөгөөд Баянзүрх дүүргийн намын хорооны Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Нарангуа хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг чуулганы төлөөлөгч нарт танилцуулав.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж, эмэгтэйчүүдийн манлайлал өсчээ. Мөн ардчилал, хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгааллын асуудалд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалыг нэмэгдүүлэх талаар улс төрд орох хүсэл, потенциалтай эмэгтэйүүдийг дэмжих, тэдний хувьд анхаарах зүйлс, сургамж, туршлагын тухай тус холбооны тэргүүн Д.Нарангуа танилцуулга мэдээллийг өгсөн юм.

Чуулга уулзалтад оролцсон төлөөлөгч нарын дийлэнх нь Баянзүрх дүүргийн намын хороо Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулиудад удаа дараагийн ялалтыг авсан. Гэтэл төв намаас ялсан дүүргийнхээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сунгааг зарлаж байгаад бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Мөн төв нам дүрмээ зөрчиж, олон мянган дэмжигч гишүүдийнхээ, тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ итгэлийг алдаж байгаад харамсч байгаагаа ч чуулганы үеэр онцолж байлаа.

Баянзүрх дүүргийн ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд оролцсон төлөөлөгч нар ирэх сонгууль болтол буюу намын дүрмийн дагуу холбооны тэргүүнийг сунгаанд оруулах шаардлагагүй гэж үзжээ. Иймд Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон төлөөлөгч гишүүд төв намд албан хүсэлт явуулж, намын дүрмээрээ ажиллахыг сануулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү