ЗЦГ-ын ойролцоо ШИНЭ ГҮҮР барих ажил үргэлжилж байна


5 жил

Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм. 

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн;

  • 95 шон суурь хийхээс 79,
  • В рамп 20 сууриас 17,
  • А рамп 22 сууриас 2,
  • L жижиг гүүрийн 8 сууриас 8 бетон цутгалт
  • Хуваарилах хавтан 38 хийхээс 29, 
  • 40 баганан тулгуур хийхээс 28, 
  • Үндсэн гүүрийн 3 дам нуруу,  
  • L жижиг гүүрийн 3 дам нуруу цутгалт
  • Баганын холбоос 3 хийгдэхээс 1, 
  • Хөндлөн нуруу 11-ээс 2, 
  • L гүүрийн 2 захын тулгуур, 1 хөндлөн нурууг тус тус хийжээ

Олимпийн гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелийн блокийн худаг 5-аас Нарны зам хүртэл кабелийн блокифн хэв хашмалын ажлыг хийсэн бол цахилгааны худаг 5 хүртэлх буцаан дүүргэлтийн ажлыг мөн хийжээ. 

Түүнээс гадна “Таван богд ХХК”-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын 2ш худаг болон сувагчлалын ажлыг хийжээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Авто Замын хөгжлийн газар 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү