Х.Булгантуяа: Энэ онд бондын өр төлөхгүй


6 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Ойрын үед тулгамдаж, төлөх гэж байгаа зээл байна уу" гэх асуултыг Засгийн газарт тавилаа.

Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Үндсэн төлбөр төлөх өр байхгүй. Гадаадын бондуудын үйлчилгээний төлбөр бол төлнө" гэх хариултыг өглөө.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү