Улаанбаатар дулааны сүлжээ компанийн захирлыг хахуул авч байхад нь баривчилжээ


5 жил

АТГ сүүлийн үед авлига авч байгаа хүмүүсийг үйлдэл дээр нь баривчилж байгаа билээ. Нэгдүгээр сургуулийн сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан. Мөн “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнийг ч баривчилсан юм.

Тэгвэл өчигдөр орой Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулжээ. Мөн хахууль өгсөн хүнийг ч давхар саатуулсан байна.  

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж.  Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 500 сая төгрөгийн хахууль авч байсан бололтой.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү