Өнөөдөр Цагаан таягтны өдөр


6 жил

"Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Цагаан таягтнуудын олон улсын өдрийг "Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо"-ны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэжээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн байна. Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхлэлтэй.

Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорчээ. Тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ба түүний хар таягийг хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна. Таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болсон аж. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хараагүй хүмүүс амьдарч байна.

Монгол улсын хувьд  9,400 орчим хараагүй иргэн байна гэсэн судалгаа бий. Нийт хараагүй иргэдийн 2,000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.Үүнээс хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж 2 хувь нь Улаанбаатар хотноо тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү