Мэргэжлийн шалгалтад оролцсон хуульчдын 85 хувь нь шалгалтандаа тэнцсэнгүй


6 жил

Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалт 2018 оны есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.

Уг шалгалтад нийт 1143 оролцогч бүртгүүлж, 1005 оролцогч сорилгын шалгалт өгснөөс 151 оролцогч 70 ба түүнээс дээш оноо авч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалтад оролцсон хуульчдаас 15 хувь нь мэргэжлийн шалгалтандаа тэнцсэн дүн үзүүлжээ.

Шалгалтын дараа хуульчдын мэргэжлийн ур чадвар хангалттай бус байна гэх шүүмжлэл гарсан ч нөгөө талаас нь тус шалгалтын босго өндөр байдаг гэдгийг эрхзүйчид хэлж байв.

Түүнчлэн дээрх шалгалтын дүнтэй холбогдох гомдлыг шалгалтад оролцогчдоос хүлээн авсан бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос журамд заасан үндэслэл журмын дагуу нягталж дүгнэх ажлыг зохион байгуулж хариу өгсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Joje [122.201.24.xxx] 6 жил
Dahin gomdol gargaj ugmur bnaa
Joje [122.201.24.xxx] 6 жил
Tanaih humuusiinhee gomdoliig shiideh gej urgudul bichuulj avchaad urguduliig huuli esnii daguu shiidej uguuchee materialiig ni neg burchlen shalgah heregtei bizde hun bas uuriinhuu tuvshing unen zov medeh estoi shd gants hoer onoo dutsan humuusiin material l shalgadag yum uu haashaa yum