Маргааш бүх нийтээрээ мод тарина


6 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тэгвэл энэ өдөр аравдугаар сарын 12-ны бямба гарагт тохионо.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд гээд албаныхан мод таридаг уламжлалтай. Мөн аж ахуй нэгж байгууллагууд орчиндоо мод таридаг билээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албад Баянзүрх хайрханы өвөрт мод, бут, сөөг тарих бол дэргэдэх хэлтэс албад, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд тарихаар болжээ. Иймд тус дүүргийн ЗДТГ-аас иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцохыг уриалав.

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү