Агентлаг, газар, хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ


6 жил

Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байна. Тухайлбал:

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
     
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга,    
      
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга,
                  
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 

  • Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, 

  • Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, 

  • Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга,

  • Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга,
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга,
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга,
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ.

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн дээрх албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байгаа юм байна. Дээрх газруудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн наймдугаар сард шинээр байгуулагдсан агентлаг юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү