Хар тамхи зарж борлуулсан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна


6 жил

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа" гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Ц.Баяраа гэгч нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд” нэртэй зочид буудлын 402 тоотод”мөс” нэртэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлджээ. Улмаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад оргон зайлсан учраас эрэн сурвалжилж эхэлжээ.

Тэрбээр, өнгөрөгч хоёрдугаар сарын 25-нд оргон зайлсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй учраас түүнийг олж харсан бол 88005585 дугаарын утсаар холбогдохыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү