Өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг хийнэ


6 жил

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгосон билээ. Энэ жил эл өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” гэсэн уриатай тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс өчигдөр мэдээлэл хийлээ.  

 аж. Үүнээс 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохорлоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11-н буюу өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс  болж харааны бэрхшээлтэй болжээ.

Харин хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатэй болно гэдгийг нүдний эмч хэллээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү