Ил задгай худалдааг цэгцлэн, хяналт тавин ажиллаж байна


2 сар

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/204 дүгээр Тушаалын дагуу иргэдийн эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн 19, 22 дугаар хороо Цайз орчмын мод худалдаалдаг захуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, ил задгай худалдааг цэгцлэх, санал боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шат дараатай арга хэмжээг авч байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд орж байгаа бөгөөд Цайз, Доной, Цолмонбадрах болон Мон жайт захуудад хуулийн хүрээнд зохих ёсны саналыг тавьж, шаардлага хүргүүлж ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжид тус захуудын газрын гэрчилгээ, кадастрын зургийг шалгаж, нийтийн эзэмшлийн зам талбай ашиглаж байгаа эсэхийг тогтоож, холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийлээ. 

 Тус шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахын тулд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэнээр Цайз болон Цолмонбадрах захын нийтийн эзэмшлийн талбай руу орж, кадастрын зурагнаас илүү гаргаж барьсан хашааг татаж, нийтийн эзэмшлийн талбайд байсан  2 ширхэг контейнер болон 10 метр урттай вагончикийг  буулгасан байна. Мөн тус захууд өнгө үзэмжээ сайжруулж, хаягжилтын стандарт гарган шинэчилжээ. 

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү