Өнөөдөр болох үйл явдал


6 жил

9:00 цагт НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, НҮБ-ын Хүн Амын Сан хамтран зохион байгуулж буй "НҮБ дээр Зөвлөлдье - Амьдралын Боловсрол" зөвлөгөөн НҮБ-ын байранд болно.

“Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуулийн байранд болно.

Нийслэлийн 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд зохион байгуулж буй “Асуудал ба шийдэл” аяны хүрээнд илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдана.

"Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" Олон Улсын симпозиум Шанрги-Ла зочид буудалд эхэлнэ.

 10:00 цагт Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд зохион байгуулагдана. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн ойд зориулсан "Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудлын хурлын танхимд болно.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Оюу толгойн оффисийн нэг давхарт Оюу толгойн ордын талаар зарим иргэд мэдээлэл хийнэ.

Монголын хамгийн том хөгжмийн хүрээлэн болох Улсын Филармонийн 47-дах жилийн үзвэрийн нээлтийн тоглолт “NEW SEASON-2019” -ийн хэвлэлийн бага хурал Улсын Филармонийн байранд болно. 

12:30 цагт 22-ын Авто худалдааны цогцолборт шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно.

13:00 цагт Олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Хүч чадалтай охид” уриатайгаар нийт 73 Ерөнхий боловсролын сургууль,Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвүүдийн төлөөлөл бүхий 600 охидын чуулган Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдана

14:00 цагт Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар БОАЖЯ-тай хамтран зохион байгууллж буй "Бид нэг агаартай" дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү