Хятадын ЭСЯ-ны гаднах цуваа үргэлжилсээр...


1 долоо хоног

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас  виз авахаар дугаарлах иргэдийн цуваа тасрахгүй байна. Тус Элчин сайдын яам долоо хоногийн гурван өдөр буюу даваа, лхагва, баасан гарагуудад виз олгох хүмүүсийнхээ нэрсийг авдаг. Бүртгүүлэхийн тулд иргэд хонож дугаарлах тохиолдол ч гардаг аж.  

Өнөөдөр /2018.10.10/ БНХАУ-ын ЭСЯ-ны баруун хаалганы гадна дугаарласан хүмүүс дунд үл ойлголцол гарч, багахан хэмжээний үймээн болов. 

Элчин сайдын яаманд онлайнаар бүртгүүлсэн гэх хэсэг залуус дугаарласан хүмүүсийн урдуур дайрч, бухимдсан иргэдийн дунд маргаан үүссэн юм. Хүүхдүүдээ өмнөд хөршид суралцуулахаар явуулах эцэг, эхчүүдээс эхлээд олон хүн тэнд байжээ. Зарим нь урд шөнө ирсэн гэдгээ ярилаа.

Дугаарласан иргэдийн хувьд онлайнаар бүртгүүлсэн хүмүүсийг ч дугаарлаж орохыг шаардаж байв. БНХАУ-ын Элчин сайдын яам долоо хоногийн гурван өдөр бүр дунджаар 80-100 хүний визний материалыг хүлээн авч, бүртгэдэг тухай эх сурвалж ярилаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү