Ирэх онд хүүхдийн мөнгө олгоход нийт 232 тэрбум төгрөг зарцуулна


5 жил

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт нарын 11 гишүүн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.

Төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу хүүхдийн 20 мянган төгрөгийг хүсэлт гаргасан өрх бүрт олгохоор тусгажээ. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэж заасан.

Одоо энэ мөнгийг 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 60 хувьд буюу 640 мянган хүүхдэд олгож байна. Гэвч үлдсэн 40 хувьд багтах хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан тул хүсэлт гаргасан бүх өрхийн хүүхдэд олгоё гэж дээрх 11 гишүүн үзжээ. Мөн эдийн засаг сэргэн тогтворжсон тул эдийн засгийн өсөлтийг өрх бүрт шаарлагатай гэж онцолсон байна. Энэ тэтгэмжийг нийт хүүхдийн

  • 80 хувьд олговол 912 мянган хүүхдэд 205 тэрбум төгрөг,
  • 90 хувьд олговол сая 26 мянган хүүхдэд 232 тэрбум төгрөг ЗӨВХӨН НЭГ ЖИЛД шаардлагатай.

Өмнө нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход нийт хүүхдийн 10 орчим хувь тэтгэмжээ аваагүй байна. Иймд хүсэлт гаргасан өрхүүдэд олгосноор нийт хүүхдийн 90 хувь энэ тэтгэмжид хамрагдана гэж төслийг санаачлагчид үзэж байна.      

Хүүхдийн мөнгийг хүссэн хүн бүрт олгох, эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний дараа уг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү