Шатахууны үнийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ


5 жил

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо, хоёр дэд хороо хуралдахаар төлөвлөжээ. Мөн шатахууны үнийн асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайлан.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:

  • Байгууллагын санал;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөө;
  • Төрийн албаны хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдал, уялдаа холбоо мөн урьд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийн талаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай.

Хэлэлцүүлэг:

  • Автобензин, дизелийн түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү