Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар 1 цаг 30 минут тутамд мэдээлнэ


5 жил

LiveTV.MN сайтаар та замын хөдөлгөөний нөхцөл байдлын тухай мэдээллийг ирэх долоо хоногоос буюу 2018 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр бүр хүлээн авах боломжтой боллоо.

Нэг цаг 30 минут тутамд хамгийн их түгжрэлтэй байгаа болон хөдөлгөөн сийрэг, сонгон зорчих боломжтой автозамуудын мэдээллийг шууд дамжуулна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн замын ачааллын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбартайгаар хүргэх учраас та хаана ч явсан гар утас, таблет, суурин компьютерээс уг мэдээллийг дуу, дүрсний өндөр чанартайгаар шуурхай хүлээн авах боломжтой болно.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү