Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдэд мэдээлэл өглөө


6 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.05/ үдээс хойшхи хуралдаан эхлэн санал асуултаа ярилцаж байна. . Дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Тиймээс хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Бид цаашид зам тээвэр, холбоо харилцаа, эрчим хүчний дэд бүтцийг зохион байгуулах, хөгжлийн төвшинг тодорхойлж цаашдын хандлагыг тогтоох, хот бүрийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, жижиг дунд болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна" хэмээн онцоллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү