Хатгалд сонгуулийн ирц 30 хувьтай


6 жил

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 05-ны өглөөний 07.00 цагаас эхэлсэн бөгөөд 14 цагийн байдлаар санал хураалт 30 хувьтай байна.

Сонгуульд санал өгөх 2285 иргэн байгаа бөгөөд цас их орсны улмаас зарим иргэд санал өгөх боломжгүй болжээ. Тухайлбал сонгуулийн урд өдөр Сонгуулийн хорооны  ажилтнууд  хайрцгаар 180 айлд очиж санал авах байсан боловч 10 гаруй айлд очиж чадаагүй аж.

“Хатгал тосгоны Алаг цар гэдэг газарт хайрцгаар санал авахаар явсан суудлын жижиг тэрэг очиж чадаагүй тул үдээс хойш том машин дахин явуулсан боловч очиж чадаагүй. Хатгал тосгоны төвд цас 15 см байгаа бол хөдөө уул болон жалганд 40-50 см байгаа ажээ. Санал хураалтын явц зөрчил будлиангүй хэвийн явагдаж байна” гэж Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нутаг дэвсгэрийн хорооны дарга, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү