Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо


6 жил

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.  МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн юм. МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн санал авсан Я.Содбаатарыг Эдийн засгийн байнгын хороо дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.

Физикч-инженер мэргэжилтэй Я.Содбаатар нь удирдлагын ухааны магистр, түүхийн ухааны доктор цолтой. ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, МАСЗХ-нд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байгаад 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн,  2016 оноос УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү