Сэргэн мандалтын үеийн зураач Леонардо Да Винчийн алдарт зургийн олон хувилбар бий.Тэгвэл Японы Сайтама мужийн оршин суугчид 24 мянган будааны жигнэмэг ашиглан Мона Лизагийн аварга хөрөг бүтээжээ.
Японы Сайтама мужаас гаралтай амттан болох soka senbei будааны жигнэмэгийг олон нийтэд таниулах үүднээс тус мужийн 200 гаруй оршин суугч 1 хоногийн дотор 13 метр урт, 9 метр өргөнтэй энэхүү бүтээлийг хийжээ. Хөргийн гэрэл сүүдрийг тааруулахдаа шар буурцагны цуу, матча ногоон цай, чихэр зэргээр 7 төрлийн өнгө гарган жигнэмгээ чимэглэжээ.
Эх сурвалж : Eagle.mn