МАН-ын бүлэг Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ


6 жил

Чуулган завсарласны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүллээ. Удирдах зөвлөлийн хурлын дараа Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөжлийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ бол МАН-аас надад ирж буй улс төрийн даалгавар. Энэ яаманд таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж  хүлээж авлаа. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасны дараа цаашдын бодлого үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө" гэсэн ю.

Үүний дагаа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хэлэлцлээ. МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжиж Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох нь зүйтэй гэж үзлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү