“Би эндээс явахгүй” жүжиг дахин тоглогдоно


5 жил

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 6,7, 12,13,14-нд дахин тоглогдох гэж байна.

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв.

Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед …

Э.Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” драм жүжгийн үйл явдал ийнхүү өрнөдөг. Эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар театрт тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

 Жүжгийн баг хамт олон:

 Найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Зураач УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг

Зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан

 Дүрүүдэд:

 Дорлиг Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн

 Дулмаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Н.Баярмаа, Б.Одгэрэл

 Сэржмаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Одончимэг, Ц.Аззаяа

 Жамц Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр

 Дэжид Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан

 Цэвэг Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Амгаланбаатар

 Должин Монгол улсын гавъяат жүжигчин Ж.Оюундарь

 Цэндмаа жүжигчин Г.Номуун

 Осор жүжигчин Р.Адъяабаатар

 Лхамжав Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ж.Пүрэвдорж

 Пүрэв жүжигчин Г.Алтангэрэл

 Батаа жүжигчин Ж.Ирмүүн

 “Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү